Тусламж

Түгээмэл асуулт

Зээл, итгэлцлийн нөхцөл, бүрдүүлэх баримт, хүү, шимтгэлийн мэдээлэл нэг дор.

Улаанбаатар шөнө

Зээл ба итгэлцэл

Зээл хүсэхэд ямар шалгуур тавьдаг вэ?

Монгол Улсад бүртгэлтэй, тогтмол орлоготой хуулийн этгээд болон бизнес эрхлэгч хүсэлт гаргана. Эдийн засагч сүүлийн 6–12 сарын дансны хуулга, орлогын эх үүсвэр, барьцааг үнэлнэ.

Хүүг хэрхэн тооцдог вэ?

Хүүг сар бүр зээлийн үлдэгдэлд тооцно. Сарын хүү бүтээгдэхүүнээс хамаарч 2–4.5% байх ба эцсийн хувийг эдийн засагчийн үнэлгээгээр тогтооно.

Зээлээ хугацаанаас өмнө төлж болох уу?

Болно. Хугацаанаас өмнө төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгадаг тул гэрээ байгуулахаасаа өмнө эдийн засагчаасаа тодруулаарай.

Ямар барьцаа шаардлагатай вэ?

Бүтээгдэхүүнээс хамаарна. Үл хөдлөх хөрөнгө, автомашин, худалдан авч буй үндсэн хөрөнгийг барьцаалж болно. 50 сая ₮ хүртэлх барьцаагүй зээлд барьцаа шаардахгүй.

Итгэлцлийн өгөөжөөс татвар суутгах уу?

Тийм. ХХОАТ-ын тухай хуулийн дагуу хүүгийн орлогоос 10% суутгана. ААН орлогоо татварын тайландаа тусгана.

Итгэлцлийг хугацаанаас өмнө цуцалж болох уу?

Болно. Цуцлах нөхцөл, өгөөж шилжүүлэх хуваарийг итгэлцлийн гэрээнд тусгана.

Өгөөжөө хэзээ авах вэ?

Өгөөжийг сар бүр таны дансанд шилжүүлнэ.

Бүрдүүлэх баримт

Бүтээгдэхүүн бүрийн нэмэлт баримтыг тухайн зээлийн хуудсаас харна.

Хуулийн этгээд

0 / 6 бэлэн

Бизнес эрхлэгч иргэн

0 / 5 бэлэн

Хүү, шимтгэлийн нэгдсэн мэдээлэл

Бүх бүтээгдэхүүний хүү, шимтгэл
БүтээгдэхүүнДээд хэмжээХүү, өгөөжХугацааШимтгэл
Эргэлтийн хөрөнгийн зээл500 сая ₮2.5–3.5%6 сар хүртэл1%
Импортыг орлох зээл500 сая ₮2.5–3.5%12 сар хүртэл0%
Үл хөдлөх барьцаалсан зээл250 сая ₮3.5–4%6 сар хүртэл1.5%
Баталгааны зээл1 тэрбум ₮3.5–4.5%3 сар хүртэл1%
Хөрөнгө оруулалтын зээл500 сая ₮2.5–3.5%12 сар хүртэл1%
Экспортыг дэмжих зээл500 сая ₮2–3%12 сар хүртэл1%
Барьцаагүй зээл50 сая ₮4.5%3 сар хүртэлТодруулна
Автомашин барьцаалсан зээл100 сая ₮3.5–4%3 сар хүртэл1.5%
Төлбөрийн баталгаа3 тэрбум ₮1–1.67%3 сар хүртэл—
Финтек дамжуулан зээлдүүлэлт1 тэрбум ₮ТохиролцоноТохиролцоноТохиролцоно
Хамтын ажиллагааны зээл500 сая ₮ТохиролцоноТохиролцоноТохиролцоно
Ногоон санхүүжилтТохиролцоноТохиролцоноТохиролцоноТохиролцоно
Мөнгөн хөрөнгийн итгэлцэл200,000 $ хүртэлЖилийн 6.5%5 жил хүртэл10% суутгал
Бондын санхүүжилт50,000 $ хүртэлЖилийн 6.5% тогтмол5 жил хүртэл10% суутгал
Активаар баталгаажсан үнэт цаасТохиролцоноТохиролцоно30–90 хоног10% суутгал

Зээлийн дараалал

  1. 01

    Нэг дуудлага

    Эхлээд 7758-8888 утсаар эдийн засагчтай ярьж, зээлээ сонгоно.

  2. 02

    Нэг уулзалт

    Дараа нь дансны хуулгаа өгч, эдийн засагч бизнесийг тань газар дээр нь судална.

  3. 03

    24–48 цаг

    Тэгээд зээлийн хороо шийдвэрээ гаргана.

  4. 04

    Гэрээ, олголт

    Эцэст нь гэрээ байгуулж, санхүүжилтийг дансанд тань шилжүүлнэ.

Лавлах, тусламж

Хариултаа олоогүй бол лавлах утсаар ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд холбогдоно уу.

Утас
7758-8888
И-мэйл
info@fggnbfi.mn
Төв оффис
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ривер Плаза
Даваа–Баасан 09:00–18:00